“Алтан бөмбөрцөг” наадмын гол шагналыг “Bohemian Rhapsody” хүртлээ

 

Hollywood Foreign Press Association холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан бөмбөрцөг” кино, дэлгэцийн урлагийн шагнал гардуулах ёслол Ням гарагийн үдэш болж өнгөрлөө. 76 дахь удаагийн наадмын шилдэг киноны шагналыг Брэдли Купер найруулж, дуучин Лэди Гагатай хамт гол дүрд нь тоглосон “A Star is Born” авна гэсэн хүлээлт байсан ч Queen хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркуригийн намтраар бүтээсэн “Bohemian Rhapsody” хүртлээ.

Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Фрэдди Меркуригийн дүрд тоглосон Рами Малек хүртэж.

Шилдэг эмэгтэй жүжигчнээр “The Wife” кинонд Нобелийн шагналт зохиолчийн эхнэрийн дүрийг бүтээсэн Глен Клоуз тодорсон байна.

Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг анх удаа дэлгэцэнд гол дүр бүтээсэн дуучин Лэди Гага хүртэнэ гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Харин поп хөгжмийн од бүсгүй энэ наадмаас ” бүтээлээрээ киноны шилдэг дууны шагналыг хүртлээ.

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг найруулагчийн шагналыг “Roma” кино нь дуулиан тариад байгаа Мексикийн найруулагч Альфонсо Куарон хүртэж байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Ченигийн улс төрийн замналыг үзүүлсэн “Vice” инээдмийн кино энэ удаагийн наадамд хамгийн олон буюу зургаан шагналд нэр дэвшсэн ч ганцхан Кристиан Бэйлийн дүрээр мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчний шагналтай буцаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.185.63)