ЖДҮ эрхлэгч нарт зээл олгох журмыг шинэчлэн баталжээ

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч (ЖДҮЭ) нарт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл олгох журмыг шинэчлэн баталжээ. Журмыг ХЗДХЯ бүртгэж авсанаар хүчин төгөлдөр болжээ. Ийм учраас уг журмын дагуу ЖДҮЭ иргэн, аж ахуйн нэгжээс 5 дугаар сарын 27 (даваа гаригаас)- эхлэн тус сан өсөл хүлээн авах ажээ. 

Амьжиргаагаа залгуулах аж ахуй эрхлэгч танд зориулагдсан ЖДҮХС-аас зээл олгох журмын иргэн, аж ахуйн нэгжид өгөөжтэй байх зарим нөхцөлийг танд хүргэх нь зөв гэж үзлээ.

Тус сангаас 2018 он УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээд (эхнэр хүүхэд) 500 саяас нэг тэрбум500 сая хүртэл төгрөг жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэвч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн одоогоор байхгүй. Тэгвэл шинэ журмаар Төрийн өндөр албан тушаалтан тэдний гэр бүр, үр хүүхдийг тус сангаас зээл авахыг бүрэн хориглосон байна.

 Зээллэг олгох хэлбэр, хэмжээ:

Зээлийг Арилжааны банк / “цаашид "Банк" гэх/-аар дамжуулах болон сангаас шууд олгоно. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хуртэл, Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000/ хорин сая/ төгрөг, дээд хэмжээ 200,000,000 /хоёр зуун сая/төгрөг хүртэл байна.

Харин сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 /хорин сая/, дээд хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг хүртэл байна гэжээ.

Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд:

  • төслийн товч агуулга
  • иргэн, хуулийн этгээдийн нэр
  • үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил
  • нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх уусвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ
  • үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл
  • одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд:  

  • үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа
  • түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц
  • үйлдвэрлэлийн хучин чадал
  • хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмжийн жагсаалт

 Удирдлага болон хүний нөөцийн  тухай мэдээлэлд:

  • бүтэц, орон тоо
  • ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
  • шинээр бий болгох ажлын байрны тоо

Зах зээлийн судалгаанд:

  • зах зээлийн төлөв байдал
  • SWOT шинжилгээ
  • хэрэглэгчдийн тодорхойлолт

Эдийн засгийн тооцоонд:

  • үндсэн уйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого
  • борлуулалтын орлогын тооцоо
  • үйлдвэрлэлийн зардлын тооцоо
  • бүтээгдэхүүний өртгийн тооцоо
  • бүтээгдэхүүний нэгжийн борлуулалтын төлөвлөгөө
  • үйлдвэр, үйлчилгээ, худалдааны ур ашгийн тооцоо
  • төслийн өгөөж, өртгийн тооцоо
  • төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо
  • зээлийн зарцуулалтын тооцоо

  ЖДҮЭ иргэний төсөлд хавсаргах материалууд:

  • зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/
  • иргэний унэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/
  • оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
  • барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  • хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
  • татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар
  • жижиг, дунд   үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/
  • төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шуухийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  • харилцдаг татварын байгууллагын татварын ергуй талаар тодорхойлолт\

Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах:

Сан нь улсын хэмжээнд төсөл хулээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. Тус зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгана. 

Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 200,000,000 /хоёр зуун/ сая хуртэл төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг цаасан хэлбэрээр хүлээн авна. Сан нь орон нутагт болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 20,000,000 /хорин сая/ тегрегеес 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хүртэл санхүүжилт хүссэн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хэрэв цахимаар болон цаасан хэлбэрээр нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд цаасан хэлбэрийг судална.

Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хулээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. Төслийг хуанлийн 14 хоногийн турш хүлээн авна.

Төсөл сонгон шалгаруулах үе шат:

Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ. Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70- аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ.

Төсөлд нарийвчилсан судалгааг хийж, 100 хуртэл оноогоор дугнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар хэлэлцүүлнэ.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана. Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлнэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан эхний ээлжинд санхүүжүүлэх төслүүдийг жагсаалтаар батална.

Дараа нь шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт мөн батлах ажээ. Эдгээр нөхцөлийг таны төсөл хангасан тохиолдолд ЖДҮХС-аас зээл авч болно. Хэрэгжүүлэх төслийн өртгийн 30 хувийг та өөрийн мөнгөн хөрөнгөөр бүрдүүлнэ. Үлдэгдэл санхүүжилтийг тус сангаас зээлээр авах боломжтой болох бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.134.221)