Дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Сассарид эхэллээ

Өнөөдөр дэлхийн бөхийн өдөр. 1904 оны тавдугаар сарын 23-нд бөхийн төрлийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн нийслэл Венад зохион байгуулагдсан түүхтэй. Уг өдрийг тохиолдуулан сүүлийн жилүүдэд Дэлхийн бөхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Тэгвэл өнөөдөр  Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит буюу Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын Италийн Сардиния арлын Сассари хотод эхэлж байна.  

Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх 24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул 97 кг-ын жинд, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо 125 кг-д хүч үзэх юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.131)