Иргэдийн дансруу НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ шилжүүлэх вэ?

Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг ажлын ес хоногт хянаж тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдаг байна. Сангийн яам түүнийг нь ажлын 45 хоногт багтаан шийдвэрлэдэг журамтай.  Ингээд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ буцаан олголтыг шилжүүлнэ.

Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгдөг.

Татварын ерөнхий газраас өгсөн санамж:

2018 онд худалдан авсан бараа, үйлчилгээний цахим төлбөрийн баримтаа 2019 оны 01-р сарын 08-ны 23:59 цагаас өмнө амжиж оруулаарай. Таны бүртгүүлсэн 2018 оны баримт харагдахдаа 2019 он дээр харагдаад, баталгаажсаны дараа 2018 он руугаа автоматаар орно. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Гааль, татвар, санхүү, мэдээллийн төвийн 75777507 утсаар эсвэл ebarimt  хуудсанд хандах боломжтой гэдгийг сануулъя.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд 2017, 2018 онд буцаан олголт аваад байна. Гэтэл 2018 онд/2017 оны буцаан олголт/ гэхэд 22,000 орчим иргэн ибаримт систем дэх данс болон хувийн мэдээлэл дутуу, буруу байгаагаас шалтгаалан буцаан олголтоо авч чадахгүй байгаа талаар мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.188.91.223)
төгсочир 2018он12сарин 23 хонжоврин мөнг хизэ орхин боло ажлиин 20 хоногт гисэн одо хүртэл орогүи баина хаируулт өгөөч
2019-01-11 Хариулах