Шилдэг оролцогчид гранпри шагналын төлөө өрсөлдөнө
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж буй.
Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг ирэх зургадугаар сарын 12-16-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.
Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох юм.
Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүнэ. Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх нь.
Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох боломжтой. Уралдаанд оролцогчдод нас, мэргэжил харгалзахгүй бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадмын гранпри шагналын төлөө өрсөлдөнө.
Уралдаанд оролцох хүсэлтэй Улаанбаатар хотын иргэдийг
Баянзүрх дүүрэг |
Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн |
266578 |
Багануур дүүрэг |
Соёлын ордны захирал |
70210193 |
Баянгол дүүрэг |
Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн |
365574 |
Налайх дүүрэг |
Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн |
70233442 |
Сонгинохайрхан дүүрэг |
Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн Соёлын ордоны захирал |
70173281 99628388 |
Сүхбаатар дүүрэг |
Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн |
70070127 |
Хан-Уул дүүрэг |
Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн |
77771965 |
Чингэлтэй дүүрэг |
Соёлын ордны захирал |
99861581 |
Багахангай дүүрэг |
Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн |
70491014 |
· Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар
· Нийслэлийн соёл урлагийн газар
· Орон нутгаас оролцох хүсэлтэй иргэдийг тухайн аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газарт тус тус энэ сарын 31 хүртэл мэдээллээр ханганх юм.
Их наадамд оролцох хүсэлтэй иргэд заавал өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагагүй.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWrU4TjmYWZJLMyUGT5X2DlxDWgEywnN7DqmIAG9O-5jUVyA/viewform?usp=sf_link цахимаар бүртгүүлэх боломжтой.
Үндэсний оролцогчдыг шалгаруулах удирдамж болон холбогдох мэдээллийг
http://www.culture.gov.mn/p/rm?id=504
Азийн ардын урлагийн их наадмын талаарх мэдээллийг
https://eaff.eu/en/championships/1004-asian-championship-of-folklore-asia-folk 2019/2019 холбоосоос авна уу.
Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна.