Хүүхдийн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэнэ

2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 2019-2020 оныг “Хүүх­дийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа. Энэ нь хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл, хэрэг нэмэгдэж, нийгмийг цочроож буй энэ цаг үед чухал шийдэл юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногт тохионо. Хүүхдийн эрх, хүүхдийн баяр руу анхаарал чиглэгддэг энэ өдрийн өмнө буюу энэ долоо хоногийн эхээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж (2019.05.21), Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгснийг онцолъё.

Хүүхдийн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэнэ

Зөвлөлийн хурлаар хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах хэрэгтэй гэдэг асуудлыг хөндсөн нь бас л цаг үеийн чухал асуудлын нэг байв. Жишээ нь, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан бол өдгөө 1200 га газар  үлджээ. Ерөнхий сайд хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэхийг сануулаад, “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгасан юм. Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байдаг. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу хүүхэд бүхэн мөнгөн тэтгэмж авах нөхцөл бүрдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэцтэй болно

Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэг­жүүлэхээр болов. Мөн сур­гууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох чиглэлд анхаарна гэсэн бодлогыг Засгийн газар барина. Хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй хэд хэдэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тэр дунд Эрүүл мэндийн яам хөгжлийн хүүхдийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохи­рогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах зэрэг асуудал багтсан байна. Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх, хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлнэ

Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийн тэмтгэмжийг нэмэгдүүлэх юм. Тухайлбал, гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрам­жилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгахаар болжээ.

Хүүхдийн ордонгүй аймгуудад шинээр ордон барина

Хүүхдийн ордонгүй аймгуу­дад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах чиглэлийг Хүүхдийн төлөө үндэсний зөв­лөлийн тэргүүн У.Хүрэлсүх холбогдох албаныханд өгсөн. Сургууль бүрт хүүх­дийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжихээр боллоо.

 

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.221.52.77)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах