Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулав

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийв.

Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МУ-ын ерөнхий  сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаныхан оролцлоо. Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаатай танилцаж,  үйлдвэрлэгчдийн саналыг сонслоо.

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний 120 гаруй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчид 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлаж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулавҮзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.136.26.156)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах