Гялгар уут хэрэглэвэл 300000-3000000 төгрөгөөр торгоно​​​​​​​.

Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан.

Засгийн газрын хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ “Засгийн газрын ээлжит хуралдаанаар өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал" гэж байсан юм. 

Тэгвэл тус шийдвэр хэрэгжиж эхлэснээр бүх төрлийн гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах юм. Шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьх юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх гуравдугаар сараас нийлэг уутыг хилээр оруулж  ирэх үед хяналт тавьж, худалдаа үйлчилгээнд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авах аж. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад  “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.185.194)