Дэлхийн шилдгүүдийн “тулаан” Сүхбаатарын талбайд өрнөнө
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрлийн гурван том тэмцээн Улаанбаатар хотод зургадугаар сарын 01-09-нд зохион байгуулагдахаар боллоо.
-6 сарын 1-2-нд болох FIBA U23 Nations League тэмцээнд зургаан орны U23 хүртэлх насны шилдэг тоглогчид өрсөлдөнө.
-6 сарын 03-07-нд Монголд таван өдрийн турш үргэжлэх FIBA 3x3 U18 насны ДАШТ-нд 40 орны баг тамирчид оролцоно.
06 сарын 08-09-нд ФИБА 3х3 Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөнө.
Ийн Улаанбаатар хотод дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид 9 хоногийн турш чуулж, 3х3 төрлийн гайхамшгийг мэдрүүлж, гал гарсан гайхалтай тоглолтуудыг үзэгчдэд толилуулах нь .Сагсан бөмбөгт дуртай хүн бүхэн Нийслэлийн төв талбайд очиж, дэлхийн шилдгүүдийн ширүүн өрсөлдөөнийг шимтэн үзэх боломжтой.