Самбо бөх “Лос-Анжелес-2028” олимпийн хөтөлбөрт багтах уу?
Олон улсын самбогийн холбоо (FIAS) -ны тэргүүн Василий Шестаков SPORTACCORD хурлын үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэр самбо бөх олимпийн их гэр бүлд тавтай морилохыг урин ерөөжээ. Өнгөрсөн жил самбо бөх ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн спортын холбооны зиндаанд дэвшсэн бөгөөд гурван жилийн "орлогчийн" хугацаанд бүх шаардлагыг биелүүлбэл олимпийн наадмын хөтөлбөрт нэрээ дэвшүүлэх эрхтэй болох юм.
Гэхдээ “Парис-2024” олимпийн нэмэлт 4 төрөл хэдийнэ батлагдсан тул “Лос-Анжелес-2028” олимпийн хөтөлбөрт багтахын төлөө өрсөлдөх боломжтой. Гэхдээ “Парис-2024” олимпод 19 спорт дөрвөн суудлын төлөө өрсөлдсөнөөс спорт авиралт, сёрфинг (Далайн мандлаар ялтсан хавтангаар гулгах), скейтбоод (Дугуйт хавтанцар), брейк бүжиг шалгарч, караэтэ, сквош, бейсбол-софтбол, боулинг, шатар, снүүкер , мото уралдаан, петанк зэрэг 19 спорт улаан шугамны доогуур шахагджээ.
ОУОХ нь “Токио-2020”-оос эхлэн олимпийн хөтөлбөрийн "архаг цэрэг" 28 спорт дээр тухайн олимпийг зохион байгуулах хорооны сонгосон 5 шинэ спортыг нэмж оруулдаг шинэ, дэвшилтэт журмыг нэвтрүүлж эхэлснээр бусад "гологдмол" гэгдэх олимпийн бус спортын төрлүүд ч өрсөлдөх боломжтой болох нь.