13 жилийн дараах “Хайрын Виз”-тэй учрахуй

Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй
Бороонд норсон цамц хатаагүй
хэмээх дуутай

Нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулсан Ц.Балдоржийн зохиол "ХАЙРЫН ВИЗ" уянгын драмын жүжиг 13-н жилийн дараа найруулагч М.Батболдын найруулснаар шинэ тавилт, шинэ дүр төрхтэйгөөр УДЭТ-ын тайзнаа олны хүртээл болох нь.

Дүрүүдэд:
Жаргал Т.Сэргэлэн
Цэнгэл О.Майдарравжаа
Сүндэр. П.Мягмарсүрэн
Ану​​ Ц.Цэлмүүн
Аав СТА М.Түвшинхүү
Ээж МУГЖ Ж.Оюундарь

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгмийн амьдрал, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, залуус хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож байгааг өгүүлсэн юм.

Уг уянгын драмын жүжиг энэ сарын 28, 29, 30-нд тоглогдохоор төлөвлөж байсан боловч хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас хойшлогдож зургадугаар сарын 8,9-нд толилуулахаар болжээ.