Ашгүй дээ, махны үнэ буурч эхэллээ
2019-05-31
“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын энэ сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Жаргалант мах маркет” ХХК, “Эрүүл монгол мах эко” ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн үхрийн мах 7200 төгрөгөөр, хонины мах 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна
Бэлтгэсэн махыг Миний дэлгүүр ХХК-ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр өнөөдрөөс эхлэн үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна