“НАМЫС” ДАШТ-ий бэлгэдэл сахиус боллоо
2019-06-15
Бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ ирэх есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний бэлгэдэл сахиусаар “Намыс” нэртэй цоохор ирвэсийг сонгожээ.
Цоохор ирвэс нь Казах ард түмний бэлгэ тэмдэгт ашиглагддаг ховордож буй амьтны нэг. Казахстанчууд 2011 онд Азийн өвлийн спортын наадмын маскотоор мөн цоохор ирвэсийг ашиглаж байсан юм. Есдүгээр сарын 14-22-нд тус хотын “Барыс Арена”-д болох тэмцээнд “Токио-2020” олимпийн наадмын 108 эрхийн төлөө тамирчид өрсөлдөнө.
ИХ УНШСАН