Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон манай улсад ажиллаж амьдарч буй орос иргэд Г.К.Жуковын хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 128 жилийн ой тохиож байгаа юм.

Г.К.Жуков нь 1939 оны Халх голын тулаанд Японы армийг ялахад гавьяа байгуулж, Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, Орос, Монголын найрамдлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Ташрамд дурдахад, Халх голд байгуулсан түүхэн ялалтын 85 жилийн ойн үеэр Г.К.Жуковын хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд мөн босгосон байдаг. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.248)