Японы Элчин сайд Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Ноён Кобаяши Хироюки өмнө нь Монгол Улсад хоёр ч удаа дипломат албанд томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Япон улстай хөгжүүлэх эдийн засгийн гол харилцаа нь Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох тул тус улстай нүүрсний экспортын асуудлаар яриа хэлэлцээр хийх сонирхолтой буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр илэрхийлж, талууд энэ асуудлаар дахин уулзаж, ярилцахаар болсон юм.

Мөн удахгүй Япон улсад болох зуны олимпnaн дараа Монгол Улсад “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам болох тул тэмцээний бэлтгэл ажил, залуу тамирчдын бэлтгэл сургуулилтын  асуудлаар хамтран ажиллахаар ярилцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)