Далай лам "Дэлхийн хамгийн оюунлаг нөлөө бүхий 100 хүмүүс"-ийг тэргүүлжээ
Энэтхэг-Түвдийн оюун санааны их удирдагч, Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай Лам Лондон дахь Уаткинс сэтгүүлийн газраас жил бүр шалгаруулдаг, 2020 оны "Хамгийн оюунлаг нөлөө бүхий 100 хүмүүс" жагсаалтын нэгдүгээр байрт эрэмбэлэгджээ.
Энэ сарын 20-нд гаргасан энэхүү жагсаалтын хоёрдугаар байрт Ромын пап лам Францис бичигдсэн бол жагсаалтын гуравдугаарх хамгийн нөлөө бүхий хүнд Швед улсын 17 настай байгаль орчныг хамгаалагч залуу идэвхтэн Грета Тунберг охин бичигджээ.
“Watkins Mind Body Spirit” сэтгүүл нь 2011 оноос ертөнцийг өөрчилдөг оюун санааны их багш, идэвхтэн, зохиолч, сэтгэгч 100 шилдэг амьд хүмүүсийн жагсаалтыг гаргаж эхлэсэн байна.
Албан ёсны тайлан мэдээллүүдэд дурдсанаар Лондон дахь Уоткинс номын дэлгүүр нь 120 жилийн турш дэлхийн хүн төрлөхтний оюун санаанд дотоод сэтгэлийн амар, амгаланг бэлэглэх хамгийн хүчирхэг, нөлөө бүхий оюун санааны их удирдагчдын сургааль номлол, үзэл бодлыг дэмжиж, цахим орчинд эдгээр хүмүүсийн үнэт зөвлөгөөнүүдийг хайж суудаг эрэл хайгуулчдыг эзотерик мэдлэгээр хангаж ирсэн байна.
Тус сэтгүүлийн газраас энэ жагсаалтад оролцож буй хүмүүс дэлхийн хэмжээний өвөрмөц, оюун санааны ертөнцөд үнэт сургааль зөвлөмжөө өгч, өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг бөгөөд энэ нь байнга googled, Nielsen Data дээр гарч ирдэг, википедийн хуудастай, интернет даяар идэвхтэй яригддаг хүмүүсийг сонгон оролцуулдаг ажээ.
Уг жагсаалтад олон орны хүндэт иргэн, дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий оюун санааны удирдагчид, дэлхийн янз бүрийн их дээд сургуулийн хүндэт доктор, профессорууд, нэр нөлөө бүхий эрхэмүүд оролцсоор ирсэн байна.
Орчуулсан Д.Дэлгэрдалай
Эх сурвалж: https://www.rfa.org/