У.Хүрэлсүх: Халдварт өвчнөөр улстөржсөн хүмүүст хариуцлага тооцно

"COVID-19" халдварын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацсан, улстөржүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр онцлов.

Тэрбээр, "Монгол Улсын жирэмсэн эмэгтэй, нялх хүүхэд, ахмадууд хүний нутгаас эх орондоо ирэх боломжгүй болж, мөнгөгүй, орох оронгүй шахуу болсон байхад бид татаж авах ёстой. Үндсэн хуулиар монгол хүн эх орондоо ирэх, амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Гадаадаас иргэдээ авч ирэхдээ өнөөгийнх шиг нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцсон учраас гадагшаа халдвар алдахгүйгээр тусгаарлаж чадлаа. Нэг ч монгол хүний амь нас эрсдэхгүй байхын төлөө ажиллах ёстой" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.162)