2020 оны үсний трэнд өнгүүд
"Үс сайхан бол зүс сайхан" гэдэг бол зүгээр ч нэг үг биш шүү. Зөвхөн эмэгтэй ч гэлтгүй эрэгтэй хүний царай төрхийг улам тодотгож өгдөг зүйл бол үс. Тийм ч учир зориг гарган гоёмсог өнгөөр үсээ будаж, өөрчлөлт хийхэд буруудах зүйл үгүй. Ингээд охид, бүсгүйчүүддээ зориулан энэ оны үсний тренд өнгүүдийг сонирхуулж байна.
МӨНГӨЛӨГ ШАРГАЛ
Шаргал өнгийн үс моодноос гардаггүй гэдэг үг бий. Харин шаргал өнгийг саарал буюу мөнгөлөг өнгөтэй хослуулах нь энэ жилийн тренд аж.
ХАР ШОКОЛАД
Бор өнгө жил бүрийн трендэд багтаж чаддаг. Энэ жил хар хүрэн өнгийг хослуулах нь таныг илүү дэгжин харагдуулах юм.
КАРАМЕЛ
Карамел шиг өнгө энэ жилийн онцлох өнгүүдийн нэг гэнэ шүү. Энэ нь таны үсийг илүү гэрэлтсэн болгоход туслах ажээ.
ЦАЙВАР СОРТОЙ ШАРГАЛ БОР
Шаргал бор өнгийн үсийг сүүн цайвар сортой хослуулах нь үсний шаргал өнгийг тодотгож өгдөг билээ.
ЦАГААН ШАРГАЛ /ЗАВСРЫН/
Энэхүү өнгө нь сүүлийн хэдэн жилийн турш тренд өнгүүдэд багтсаар ирсэн билээ. Энэ жил ч мөн байр сууриа алдаагүй бололтой шүү.
МЕТАЛЛ ТООР
Энэ төрлийн үсний өнгө нь таныг илүү залуу харагдахад тусалдаг. Тийм ч нийтлэг өнгө биш тул зоригтой охид минь заавал туршиж үзээрэй.
ИНТООР
Интоорын өнгийн үс ямар ч өнгийн арьстай хүнд зохидог гэдгээрээ алдартай.
СОНГОДОГ ЦЭНХЭР
“Classic Blue” буюу сонгодог цэнхэр өнгийг эмэгтэй хүн амьдралдаа нэг удаа ч болтугай туршиж үзсэн байх хэрэгтэй гэнэ шүү.
ХҮРЭН УЛААН
Улаан өнгө эмэгтэй хүнийг маш хүчирхэг харагдуулдаг. Тиймдээ ч жил болгоны тренд өнгөнд улаан өнгө багтаж чаддаг. Харин энэ оны трендэд хүрэн улаан өнгө багтжээ.
ХОЁР ӨНГӨ ХОСОЛСОН
2000 оны үед эрчээ авч байсан хоёр өнгийн хослол эргэн иржээ. Өнгөний хослол нь таныг илүү биеэ даасан, эрч хүчтэй харагдуулахад туслах аж.