Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав
2021-01-22
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан байдаг.
Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.81.46)
ИХ УНШСАН