Хөрөнгийн биржид өнөөдөр 3.5 сая хувьцаа арилжив
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 18-нд энгийн арилжаагаар 51 ХК-ийн 738,341,092.17 төгрөгийн үнийн дүн бүхий 3.5 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 30 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Үндэсний хувьчлалын сан" (XOC+15.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" (DZG-13.92%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML-6.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 38,202 нэгж эрхийг нийт 6.1 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр багцын арилжаанд нийт 890,111 ширхэг үнэт цаас 867.8 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 5.97 хувиар өсөж, 27992.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,444,117,030,424.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.