Үзвэр, үйлчилгээний газарт хатуу хяналт тавина

 "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан тоглолт зохион байгуулж буй үзвэр, үйлчилгээний байгууллагад хатуу хяналт тавихыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа. 

Тэрбээр УОК-ын шуурхай ажлын багийн өнөөдрийн хуралдааны үеэр, "Засгийн газрын бодлогын хүрээнд бүх салбарын ажлыг хэвийн явуулахтай холбоотой дэмжлэг, туслалцаа, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Харьцангуйгаар, бүх салбар хэвийн ажиллах бололцоо бүрдсэн. Гэхдээ боломж олгож байна гээд халдвар тархах эрсдэлийг хаа дуртай газраа бий болго гэсэн ойлголт биш. Тиймээс "Мартын-8"-ны хүрээнд тоглолт зохион байгуулж буй үзвэр үйлчилгээний байгууллагад хатуу хяналт тавь, тэнд ямар нэгэн байдлаар эрсдэл гарах ёсгүй" хэмээсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.200.197)