Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн сард ашиглалтад орно
2021-04-14
Манай улсын хамгийн том ногоон байгууламж болох “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” тавдугаар сард ашиглалтад орно.
Монгол-Солонгос хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хороо Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд хийж байгаа энэ цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байна.
Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим машины зогсоолоос гадна 80 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж ургуулжээ.
Энэ цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдэд зориулсан хотын ой мод бий болгосноороо онцлогтой аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.7)
ИХ УНШСАН