У.Хүрэлсүхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. Түүнчлэн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд орууллаа. Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх энэ сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар олонхын санал авч, энэ сарын 25-нд тангараг өргөхөөр товлоод буй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.105)