Монгол Улс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Суурин төлөөлөгч Винод Ахужа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж ирсэн төслийн тоо, хамрах хүрээ өргөн болсныг уулзалтын эхэнд танилцуулав. Үүнд, хүнсний аюулгүй байдал, амьтны эрүүл мэндийг хамарсан өргөтгөсөн хөтөлбөртэй болсон гэлээ. Тэрбээр, Дэлхийн хүнсний өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар зохион байгуулах юм. “Хүнсний систем” сэдвийн болох уг тэмдэглэлт өдрийн хуралд Улсын Их Хурлын даргыг хүндэт зочноор оролцохыг уулзалтын үеэр илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримт болох “Алсын хараа-2050”-д уул уурхайн бус экспортыг нэмэх, эдийн засгаа олон тулгуурт эдийн засагтай болгох гол зорилтууд туссан бөгөөд эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оролцоо тун чухал болохыг уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын хувьд цар тахлын хүнд цаг үед хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тасралтгүй, жигд явагдах нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нөхцөл гэж үзэн үүнд Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дурдаад “Алсын хараа-2050”-т “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусгасан нь бидний тэргүүлэх зорилтуудын нэг юм гэв.

Талууд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжин хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.143.237.140)
DR. UROLOGIST БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-10-08 Хариулах