Ургац хураалт 74 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 297.5 мянган га-гаас 439 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс:

  •  275.4 мянган га-гаас 369.8 мянган тонн улаанбуудай,
  • 16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс,
  • 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо,
  • 58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авлаа.
Нийт 11.433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ургац хураалтад ажиллаж байна.

Ингэснээр үр тарианы хураалт 74 хувьтай, төмсний хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай, тосны ургамлын хураалт 45.3 хувийн  явцтай байна.

Ургац хураалтад 1797 цэрэг, 1884 оюутан, 7752 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11.433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

 

ХХААХҮЯ-ны мэдээгээр өнөөдрийн байдлаар өвс 1.09 сая тонн, сүрэл 3.5 мянган тонн, ногоон тэжээл 82.1 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 16.8 мянган тонн, гар тэжээл 37.1 мянган тонн, дарш 3.2 мянган тонн, хужир, шүү 64.9 мянган тонныг бэлтгээд байна. Ингэснээр малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээл бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 19.5 мянган тонн өвс (47.1 хувь), 2.5 мянган тонн ногоон тэжээл (89.2 хувь), 4.5 мянган тонн тэжээл (30.6 хувь) бэлтгэжээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.36.45)