БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна.

Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.

2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна.

Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.66.34)