Z үеийнхэнд тулгамдаж байгаа томоохон асуудал бол НОЙРГҮЙДЭЛ

АНУ-ын Onepoll судалгаагаар Z үеийнхний 61% нь нойрны ач холбогдлыг мэддэг мөн чухалчилдаг гэвч хангалттай нойр авч чаддаггүй болохыг харуулжээ. Энэ үеийнхний олонх нь шөнийн цагаар илүү тайван болж идэвхэждэгээс гадна 68% нь унтахаасаа өмнө гар утсаа тогтмол оролддог аж. 18-26 насныхны 43% нь тогтсон цагт унтах эрүүл хэвшлээс илүүтэй өглөө босох цагаа хойшлуулах хандлагатай байдаг.   

Завгүй амьдралын хэв маягаас болж өдөрт хангалттай нойр авна гэдэг мэдээж хэцүү. Гэвч унтлагын тогтсон хуваарьтай болж түүнийг хэвшүүлэхэд суралцах хэрэгтэй. Тогтмол хангалттай нойр авах нь өдрийн турш үүссэн ядаргаа, нозоорлыг бууруулдаг.  Тиймээс нойрны эрүүл зөв горимд шилжихэд тань туслах бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна.  

Тухтай орчин бүрдүүлэх  

Тайван унтаж амрахад орчин хамгийн чухал. Өрөөний тань уур амьсгал тайван мэдрэмж төрүүлэхүйц хэт хурц тод гэрэлгүй, нам гүм, тухтай байх нь нойр авахад хүчтэй нөлөөлнө.

Дэлгэцийн цагаа хязгаарлах  

Ухаалаг утас, таблет, зурагтаас ялгарах цэнхэр гэрэл нь мелатонин дааварт сөргөөр нөлөөлж, нойргүйдэхэд хүргэдэг. Тиймээс та оройн 19:00 цагаас хойш утсаа шөнийн горимд шилжүүлээрэй. Нэмж дурдахад унтахаасаа өмнө ажил болоод хичээлийнхээ тухай эргэцүүлэх нь бөх нойр авахад зохих хэмжээнд нөлөөлдөг аж.  

Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнд анхаарах 

Өдрийн турш бидний юу хэрэглэж, энергиэ хэрхэн зарцуулж буй нь унтаж амрахад  тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Унтахын өмнө кофейн эсвэл их хэмжээний хоол идэх нь нойрыг доголдуулдаг. Харин өдөрт тогтмол дасгал хийх нь гүн нойрсоход тусалдаг байна. 

Тайвшруулах аргыг эзэмших 

Амьсгалын болон булчин суллах дасгал хийн, бясалгалаар хичээллэх нь тайван байдлыг бий болгож гүн нойрсоход эергээр нөлөөлнө.  

Эх сурвалж: Power of positivity

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.216)