ABLE систем эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулж, эмч нарын ажлыг хөнгөвчилнө

Б.ТУУЛ

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай олон чухал асуудал бий. Үүний нэг нь бидний олон жил ярьж буй эмч нарын ажлын ачаалал, үйлчлүүлэгчдийн урт дараалал, иргэдийн хүлээгдэл чирэгдэл.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх хамгийн эхний шийдэл нь  эрүүл мэндийн салбарын цахимжилт, эмнэлгүүдийн уялдаа холбоотой байдал гэдгийг технологийн салбарынхан хэлж байна.

Хэдийгээр 2021 оноос хойш эрүүл мэндийн салбарт энэ төрлийн шинэчлэлийг хийгээд, хэд хэдэн цахим системийг нэвтрүүлээд явж байгаа ч энэхүү цахимжилт нь иргэдэд  эмнэлгийн цаг олгож, цахим бүртгэл хийхээс хэтрэхгүй байгаа билээ.

Тэгвэл улсын болон хувийн хэвшлийн олон байгууллагад нэгдсэн хяналт удирдлагын цогц цахим системийг нэвтрүүлж, цаг бүртгэлээс эхлээд цаасны ажил хөнгөвчилсөн олон үйл ажиллагааг цахим хэлбэрээр шийдвэрлэдэг “Эйблсофт” ХХК-ийн үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй таатай мэдээлэл байна.

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб 2024 оны хамгийн эхний уулзалт ярилцлагаа өнгөрсөн баасан гаригт “Эйблсофт” ХХК-тай хамтран зохион байгуулсан юм.

Тус компанийн залуус Able цахим системээ эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежмент, эмч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд ямар ахиц, дэвшил гарах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Цахим системийн ачаар хаанаас ч мэдээллээ явуулж, хүлээж авах боломжтой

Эрүүл мэндийн салбарыг иж бүрэн байдлаар цахимжуулаагүйгээс эмч нар одоо ч олон хуудас цаас бөглөдөг. Өдөр тутмын “хүн үзэх” ажлынхаа хажуугаар хийсэн ажлаа цаасан дээр бичиж тэмдэглэдэг, тайлагнадаг зэргээс үүдэн өнөөдрийг хүртэл эмчийн өрөө, эмнэлгийн хонгилд өвчиндөө шаналсан иргэд өглөөнөөс орой болтол оочерлож дугаарладаг, уртаас урт дараалал үүссэн хэвээр байдаг.

Caption

Мөн хот хөдөөгийн эмнэлэг хоорондын уялдаа холбоо дутагдалтай байдгаас болж, хүмүүс баруун зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд, улсын эмнэлэг хооронд эмнэлгийн тусламж авахад хүндрэл чирэгдэл үүссээр байдаг. Тухайлбал, улсын томоохон эмнэлгүүдэд орон нутгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төв зэргээс үйлчлүүлэгчид ирж үзүүлэхэд тухайн хүний цахим мэдээлэл, шаардлагатай тоо баримт зэргийг татаж харахад хэцүү байдаг. Тэгвэл цааснаас цахим руу шилжсэнээр хөдөө орон нутгаас нийслэл рүү цаасан дээрх албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа алдаж, зардал их гаргадаг байсан бол одоо Able системийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн ажилчид интернеттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж бас хүлээж авах боломж нөхцөл бүрдэж байгаа ажээ.

Able системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй

анхдагч байгууллага нь ЭХЭМҮТ

“Эйблсофт” ХХК-ийн хамт олон 2010 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө албан байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн цогц системийг Монголд нутагшуулаад 14 дэхь жилтэйгээ золгож байгаа туршлагатай хамт олон юм байна.  Хамгийн таатай мэдээлэл нь 2024 онд энэхүү системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг цор ганцхан төв эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу ЭХЭМҮТ-д нэвтрүүлж байгаа аж.

ЭХЭМҮТ-д жилдээ 40 орчим мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг

ЭХЭМҮТ-д жилдээ 40 орчим мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, мөн жилдээ 200 мянган орчим хүүхэд амбулторийн тусламж үйлчилгээ авдаг бүтцийн хувьд том, ачаалал ихтэй эмнэлэг. Тиймээс тус эмнэлэгт Able системийг нэвтрүүлснээр цааснаас цахим руу шилжиж, үр дүнд нь эмч нарын цаасны ажил багасна, тэр хэрээр эх хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гээд олон давуу талтайг “Эйблсофт” компанийнхан хэлж байна.

Монголд ABLE системийг одоо 800 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод сүлжээндээ ашиглаж,  “Албан бичиг”, “Захиалга”, “Цаг бүртгэл”, “Хүний нөөц”, “Өргөдөл, гомдол”, “Гэрээний бүртгэл”, “Хурал”, “Тушаал, шийдвэр” зэрэг олон төрлийн цаасны ажлаа хөнгөвчилж, цахимаар шийдвэрлэдэг болжээ. Харин эрүүл мэндийн салбарт тун цөөхөн байгууллагад ашиглагддаг юм байна. Улсын томоохон эмнэлгүүд буюу III дахь шатлалын том эмнэлэгт нэвтрүүлж буй анхдагч байгууллага нь  ЭХЭМҮТ юм байна.

Б.Даваадорж: Эмч нарын ажил цахимжвал цаасанд бус

үйлчлүүлэгчдэд илүү цаг зарцуулна

 Эрүүл мэндийн салбарт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд, нийслэлийн болон дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд гээд 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Мөн эдгээр байгууллагад эмнэлгийн удирдах ажилтнаас эхлээд  эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, бусад мэргэжлийн эмч сувилагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд гээд 60 орчим мянган эмнэлгийн ажилчид бий.

Тиймээс “ABLE системийг эрүүл мэндийн салбарт тэр дундаа нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ачаалал ихтэй гурав дахь шатлалын эмнэлгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд зэрэг байгууллагад зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай юм.  Ингэж чадвал III шатлалын эмнэлгүүд ачааллаа тэгш хуваарилан, бичиг цаас, бүртгэл, тайлан хөтлөлт, өвчтөний түүх бичих, хэвтэн эмчлүүлэх хуудас нээх, хаах зэргийг программд даатгаж, үндсэн үйлчилгээндээ их цаг зарцуулан, бүтээмжээ бодитоор үнэлж, өндөрсгөх боломжтой болно.

Мөн тус системийн тусламжтайгаар үйл ажиллагааны зохион байгуулалтаа зөв урсгалд оруулах, хүлээгдэл, чирэгдэл, дараалал үүсээд буй амбулатори, тасаг, нэгжүүдийн үзлэгийн цагийг зохицуулах, хүний нөөц нэмэх, хасах, дутагдалтай эм, тарианы нөөцөө бүрдүүлэх, хуваарилах гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Төсвийн хувьд ч цахим илүү ашигтай төдийгүй зардал хэмнэнэ” гэдгийг “Эйблсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Даваадорж онцолж байна.

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.114.140)