АУ-ны доктор Ш.Энхтөр: Антибиотик бол вирусийн халдварын үед зохистой эмчилгээ биш.
Б.ТУУЛ
Сурагчдын өвлийн амралт дуусаж, хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд томуу томуу төст өвчний тохиолдлын тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа ч зарим иргэд, бага насны хүүхдүүдийн хувьд өвчлөл ихтэй, хүндрэл өгсөн хэвээр байна гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Тиймээс энэ вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд антибиотик эмчилгээг аль болох яаран хэрэглэхгүй байхыг Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр хэлж байна.
Тухайлбал, “Вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд аль болох антибиотикийг зөвлөхгүй байна. Вирусийн эсрэг эмээ уугаад, халуунаа бууруулаад, шингэн сайн уулгаад гэрт нь эмчлэх, олон нийтийн газраас тусгаарлах мөн шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглүүлж хүүхдийн дархлааг дэмжиж өгвөл хурдан эдгэдэг. Харэх магадлал өндөр. Харин шууд хүчтэй антибиотик өгч эхлэвэл өвчин ужиграх, харшил үүсэх ходоод гэдэс хямрахаас эхлээд эмийн зохисгүй хэрэглээ үүснэ. Иймд антибиотикийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй гэв. Энэ талаарх зөвлөгөөг дараах видеоноос үзээрэй.
Эх сурвалж: www.News24.mn