НИЙГЭМ: Бага оврын цасны машин хөдөлмөрийн бүтээмжийг хэд дахин нэмнэ
“ Х.Нямбаатар: Гадны мэргэжилтнүүд ирчихсэн давс, бодис хэрхэн цацахыг зааж байгаа...ийм нэгэн ярилцлагыг eguur.mn сайтаас олж харлаа.
Нийслэлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгах асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар "Оны өмнө БНХАУ-аас хүйтний нөхцөлд цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг хайлуулах чадвар харьцангуй өндөр бодис 1,200 тонныг авахаар гэрээ хийгээд 200 тонн нь түрүүлж ирсэн” хэмээн хээвнэг ярьж байхыг нь уншаад үнэхээр толгой сэгсэрч суулаа.
Шинжлэх ухааны академи, Байгаль орчны яам, төрийн хараа хяналтын байгууллагууд юу харж шалгадаг юм бол оо? Манайд БНХАУ-ыг дууриаж бодис цацах хэрэг байна уу? Бид нар сармагчин юм уу? Дулаан бүсийн орны нийслэл, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хоёрын арга барил тохирох уу?
БНХАУ-ын Бээжин хотын дундаж температурыг та бүхэнд толилуулж байна.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бээжин
1-р сар |
2-р сар |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
6-р сар |
7-р сар |
8-р сар |
9-р сар |
10-р сар |
11-р сар |
12-р сар |
|||
Маx. Температур (°C) |
1.6 |
4.0 |
11.3 |
19.9 |
26.4 |
30.3 |
30.8 |
29.5 |
25.8 |
19.0 |
10.1 |
3.3 |
Ø |
17.7 |
Мин. Температур (°C) |
−9.6 |
−6.9 |
−0.6 |
7.2 |
13.2 |
18.2 |
21.6 |
20.4 |
14.2 |
7.3 |
−0.4 |
−6.9 |
Ø |
6.5 |
Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%8D%D1%8D%D0%B6%D0%B8%D0%BD#%D0%A3%D1%83%D1%80_%D0%B0%D0%BC%D1%8C%D1%81%D0%B3%D0%B0%D0%BB
11.р сард хамгийн дулаан дундаж температур +10,1°C, хүйтэн нь -0,4°C;
12.р сарынх 3,3°C ба -6,9°C;
1.р сар буюу хамгийн хүйтэн сард хамгийн дулаан өдөр +1,6°C ба -9,6°C байна.
Тэгвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг авч үзье.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улаанбаатар
1-р сар |
2-р сар |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
6-р сар |
7-р сар |
8-р сар |
9-р сар |
10-р сар |
11-р сар |
12-р сар |
|||
Маx. Температур (°C) |
−14.4 |
−8.9 |
−0.8 |
8.7 |
17.1 |
20.8 |
21.8 |
19.3 |
14.4 |
8.1 |
−3.4 |
−11.9 |
Ø |
6 |
Мин. Температур (°C) |
−25.0 |
−21.6 |
−13.8 |
−5.2 |
2.3 |
7.8 |
10.0 |
7.6 |
1.5 |
−4.6 |
−14.4 |
−21.6 |
Ø |
−6.3 |
11 дүгээр сараас эхлээд өдөртөө хасах температур руу орж хамгийн хүйтэн нэгдүгээр сард дунджаар өдөртөө -14,4°C ба шөнөдөө -25,0°C хүрч байна. Бээжин хотод бодис цацахад тэр нь урсаад, хайлаад явна. Манай Улаанбаатарт цацсан бодис нь мөс болж тогтоод, тэр дор нь хусаж авахгүй тул мөсөн гулгуурын талбай болон хувирч байна.
Бага оврын цасны машин хөдөлмөрийн бүтээмжийг хэд дахин нэмнэ
Бодис, давс цацан цасаа цагаан биш хар, бор мөс болгон хувиргаснаар гэнэн итгэмтгий монголчуудыг хичнээн жил хууран аваар осол гарах, хальтирч унах, хөл гар, тулгуур эрхтний гэмтэлтэй, хичнээн олон хүнийг эрэмдэг зэрэмдэг, ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй болгож байгаа бас нэгэн том шалтгаан нь энэ юм. Хотын замд бодис, давс авах мөнгөөр жилдээ нэг цас цэвэрлэх машин авсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал Улаанбаатарт үүсэхгүй байх байлаа.
Дэлхий даяар цас цэвэрлэдэг машин хичнээн төрлөөрөө үйлдвэрлэсээр их олон жил болоод байхад манайд л балар эртний аргаар гараараа мөс цохиж байна. Хот тохижилтын төвийн ажилчид бага оврын цасны машин бариад гарахад хөдөлмөрийн бүтээмж илүү өндөр болно.
Улаанбаатар хоттой ойролцоо цаг агаартай ОХУ-ын Улаан үд хотод Байгаль нуурын усыг хордуулахгүй гээд зөвхөн цас цэвэрлэдэг машинаар цас орсон даруйд нь шинэ цасыг цэвэрлэж хураан, хальтиргаатай хэсэгт нь элс цацдаг юм байна. Хотын иргэд бид бүхэн Туул голын усыг ууж байна. Гэтэл машины төмрийг цоо идэж байгаа дээд зэргийн хайлуулах чадвартай бодис нь бидний ходоодыг эрүүл аюулгүй байлгаж чадах уу? Тендер зарласан гээд дандаа хамгийн хямд, хуучин машин техник оруулж ирж байна. “Би хямд юм худалдаж авах баян хүн биш” гэж дэлхийн том тэрбумтан хэлсэн байдаг. Улаан үд хотод бодит байдалд ашиглагдаж байгаа цас цэвэрлэгч машиныг манайх худалдаж авчирвал Сибирийн хүйтэн нөхцөлд зохицсон машин л манай цаг агаарт тохирно. Улаан үдтэй харьцуулбал манайд өвлийн улиралд маш цөөн тооны цас ордог тул орсон даруйд нь хүчин чадал өндөртэй машинаар хусаж хаяад, хальтиргаатай хэсэг дээр элс цацвал манай нөхцөлд илүү тохирно.
Машинтай хүмүүсийг хорлох ч яах вэ, дүүрсэн хэрэг. Гэтэл явган хүний зам дээр бодис, давс цацаж, тэрнээ хусаж авахгүй, ядарсан ард түмэнд гэмтэж бэртэх шалтгаан үүсгээд яах вэ? Хичнээн олон хүн хөл гараа хугалж, гэмтээж, хөдөлмөрийн чадвараа алдаад, хашгираад ч дээшээ тэнгэр хол нэмэргүй байна. Боловсон газар элс, дайрга явган хүний зам дээр, явган зорчигч гарах уулзвар дээр цацаж байна.
Үе үеийн хотын дарга нар шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай үйлдэл хийж байгаа эсэхэд үнэхээр эргэлзэж сууна. Гадны улс орныг хичнээн дуурайж хуулбарласан ч Улаанбаатарын цаг агаарыг Бээжингийнх болгож хувиргахад ямар ч арын хаалгатан, албан тушаалтны хүч хүрэхгүй тул Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон арга хэмжээ авья. Шинжлэх ухааны цол хэргэмтэй эрдэмтэд нь дуугаа ил тод болгоё. Хотын хөгжилд хаа хаанаа оролцоотой, идэвхи санаачлагатай амьдарья.
Хэн нэгэн албан тушаалтан биш шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр үндэслэж, нийслэлчүүдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүний эрхийг хамгаалсан хамгийн чухал арга хэмжээг авч ажиллая.