ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин ялалт байгууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 3 дугаар сарын 15-17-ны хооронд болж өнгөрлөө. Төрийн тэргүүний суудалд ОХУ-ын Сонгуулийн төв комисст албан ёсоор бүртгүүлсэн 4 нэр дэвшигч Леонид Слуцкий, Николай Харитонов, Владислав Даванков и Владимир Путин өрсөлджээ. Сонгуулийн төв комиссын 100 хувь боловсруулсан материалын үндсэн дээр одоогийн ерөнхийлөгч Путин 87,28 хувь, Харитонов - 4,31 хувь, Слуцкий - 3,2 хувь, Даванков - 3,85 хувийн санал авчээ.
Сонгуульд ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх иргэд төдийгүй гадаадад оршин суугч ОХУ-ын иргэд маш идэвхтэй оролцсон онцлогтой болж өнгөрлөө. Энэ нь тус улсын иргэд одоо өрнөж буй олон улсын нөхцөл байдалд эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавин жирийн иргэд өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэх, иргэний үүргээ ухамсарлаж эхэлсэнд оршино.
https://www.youtube.com/watch?v=8jHoNXldIIA
https://www.youtube.com/watch?v=QnfVtycUvzw
https://www.youtube.com/watch?v=o8lmWNqgQQs
https://www.youtube.com/watch?v=s7oRi686ngM&t=10s
Эх сурвалж: МОСКВА, 2024.03.19 РИА Новости агентлагийн мэдээ