Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гол усны ослоор 14 иргэн нас баржээ

Урин дулаан цаг ирж, иргэд олон нийт хөдөө орон нутаг, гол ус барааддаг билээ. Гэвч харамсалтай нь, амралт зугаалгын үеэр хайхрамжгүй байдал болон бусад шалтгааны улмаас гол усны ослоор амиа алдах нь бий. Тэгвэл өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 14 иргэн гол усны ослоор амиа алдсан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 14 иргэн гол, усанд осолдож амиа алдсан. Үүнээс том хүн ес, дөрвөн хүүхэд байна. Мөн алба хаагчид 36 иргэнийг /12 хүүхэд, 24 том хүн/ гол, усны ослоос авран хамгаалж ажиллажээ.

Иймд иргэдийг Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх,

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,

  • Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх,

  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих,

  • Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.131)