ХАЛХЫН ГОЛ-85: Халхын голын дайны явцад 100 гаруй том, жижиг тулалдаанууд болсон байна
2024-06-10
Халхын голын ялалт Алс Дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас нь нэгэн зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад онцгой хувь нэмэр оруулсан билээ. Тиймээс Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Зөвлөлтийн тал Халхын голын дайнд цэргийн олон техникийг туршсан байна.
- Зөвлөлтийн арми агаарын тулалдаанд тийрэлтэт сум, явган цэргийн байлдаанд Симоновын 7,62 мм-ийн автомат винтов “АВС- 36", 82 мм-ийн миномёт зэрэг тэр үеийн хэд хэдэн шинэ загварын зэвсэг, техникээ туршсаны дотор химийн цэргийн огнемётын “Т-26”, “ХТ-130” загварын 41 нэгж танк, утаат халхлалтын 4 нэгж “БХМ-1” автомашиныг бүрэн хэмжээгээр туршсан.
- Химийн танкнууд давшилтад дэмжлэг үзүүлж, ялангуяа хориглолт, хоргодох байр, нуувчинд байгаа дайсантай тэмцэхэд маш үр дүнтэй, юугаар ч сольшгүй зэвсэг болох нь тоггоогдсон тухай Халхын голын дайны тайлан мэдээнд дурдсан байдаг. Халхын голын дайны дараахнаас химийн танкнуудыг дахин сайжруулж “ТХ-131”, “ХТ-132” загварыг шинээр бий болгон химийн танкийн 4 батальон 1939-1940 оны Зөвлөлт-Финляндын дайнд оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
- И-153 буюу И-15 сөнөөгч онгоцны сайжруулсан хувилбарыг агаарын тулалдаанд туршсан байна.
- Дэлхийн хоёрдугаар дайнд "Катюша" нэрээр алдаршсан пуужин харвагчийн нэг хувилбар болох РС агаарын тийрэлтэт сумыг сөнөөгч онгоцод байрлуулан тулалдаанд туршжээ.
- 1932 онд Токиогоос Манж-Год шилжин байрлаж, Хятад, Орос, Солонгос, Монголын олзны амьд хүмүүс дээр биологи (бакгериологи)-ийн зэвсгийн аймшигт туршилтыг явуулж байсан Японы Эзэн хааны армийн, тусгай, маш нууц “731 дүгээр отряд Халхын голын дайны үед “Амьсгал боогдуулах, хорт болон бусад хий, бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай 1925 оны Женевийн протокол”-ыг ноцтой зөрчиж, Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг 1939 оны 6-7 дугаар сард тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гоц халдварт өвчин үүсгэгчдээр Халхын гол, түүнд цутгадаг Хулстайн болон Аргун Эргүүн) голуудын эх болон худаг, цөөрмүүдийг удаа дараа хордуулан олон хүний аминд хүрсэн нь тогтоогдсон боловч дайны үй дараа энэ хэрэгт Японоос хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн.
- Халхын голын дайны явцад 100 гаруй том, жижиг тулалдаанууд болсон байна.
- Зөвлөлтийн армид 1936 онд явган цэргийн шинэ төмөр дуулга хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь “Халхын голка” нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Гэхдээ энэ малгайг өмсөхөд тохиромжгүй байсныг Халхын голд нотолж, эх орны дайн эхлэхээс өмнө сольж сайжруулсан байна. 1936 оноос өмнө оросын цэргүүд Францад үйлдвэрлэсэн дуулга хэрэглэдэг байжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.199.62)
ИХ УНШСАН