Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг цахимаар шалгах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байсан.
2018 оны байдлаар 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байсан юм.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог тул арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах програм хангамжаар хангасан болно.
Ажил олгогч, даатгуулагч Та http://daatguulagch.ndaatgal.mn/ холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.
1. Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх код
2. Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
3. Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)