Дэлхийн хамгийн том хөвөгч далайн салхин цахилгаан станцыг Шотланд байгуулна

Дэлхийн хамгийн том хөвөгч далайн салхин цахилгаан станцыг Шотланд байгуулна

Дэлхийн хамгийн том хөвөгч далайн салхин цахилгаан станцыг Шотландын  Питерхед хотын эргийн ойролцоо байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.  Ногоон вольт салхин цахилгаан станц нь 560 МВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд  ойролцоогоор гурван тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Энэ нь одоогийн байгалийн хий, дизель түлшийг орлуулах зорилготой юм.

Салхин цахилгаан станц нь Норвегийн эрэг орчмын далайн эрэг дээрх хамгийн том 11 станцтай харьцуулахад хоёр дахин их турбинтай аж. Мөн зургаа дахин их эрчим хүч гаргаж, заримыг нь цахилгаан сүлжээнд шилжүүлэх юм байна. 

“Flotation Energy”-ийн гүйцэтгэх захирал Никол Стивен "Олон тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалттай энэхүү бүтээн байгуулалт орон нутагт олон зуун ажлын байр бий болгоно” хэмээсэн бол “Vårgrønn” компанийн гүйцэтгэх захирал Олав Хетланд “Ирэх хэдэн арван жилд хөвөгч салхин цахилгаан станц дэлхийн асар том зах зээл болох төлөвтэй байна” гэжээ. Одоогийн байдлаар Их Британийн газрын тосны ордууд дизель эсвэл хийн генератороор ажилладаг. Их Британиас жил бүр ялгаруулж буй хүлэмжийн хийн гурав орчим хувийг тус үйлдвэр дангаараа бүрдүүлдэг бөгөөд энэ нь 17 сая тонн CO2-тэй тэнцэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.92.251)