Орон нутгийн салбар танхимын удирдлагуудтай уулзав

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, салбар танхимуудын удирдлагуудтай уулзаж, өнгөрсөн онд хийсэн болон 2025 онд хийхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцлоо.

Мөн өөрийнхөө мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу салбар танхимуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарахаа илэрхийлээд, эхний ээлжинд салбар танхимуудыг байртай болоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэмдэглэв.

Уулзалтад оролцсон салбар танхимын удирдлагууд өнгөрсөн онд хийсэн ажлаа товч танилцуулан, цаашид салбар танхимын ажилчдын нийгмийн асуудал, гадаад дотоодын богино, урт хугацааны сургалтад хамруулах, бүсчилсэн хөгжлийн форум, семинар зэрэг мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэхийг Танхимын шинэ удирдлагуудаас хүссэн юм.

МҮХАҮТ нь 21 аймагт салбар танхимтай, тэдгээр нь орон нутагт бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гишүүд, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаардаг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.42.25)