ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ ЭМЭГТЭЙ БҮРИЙН ӨГВӨЛ ЗОХИХ ШИНЖИЛГЭЭ №2
Шинжилгээгээ өгөхөөр явахдаа өнөөдрийн мэдэж авах шинжилгээнүүдээ ч бас хамт өгчихвөл гэмгүй шүү.
Умайн хүзүүний эсийн шинжилгээ
Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын шалтгаант нас баралтад тэргүүлэх байр эзэлдэг өвчин. Тийм учраас умайн хүзүүний эсийн шинжилгээ нь бэлгийн амьдралд хөл тавьсан, өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн өгч байх ёстой шинжилгээнүүдийн нэг яах ч аргагүй мөн.
● Шинжилгээг 30 наснаас эхлээд 3 жил тутамд нэг удаа өгч байгаарай.
Цусан дахь сахарын хэмжээ
Хэрвээ танд чихрийн шижин үүсэх эрсдэл байгаа бол цусан дахь сахарын хэмжээг биохимийн шинжилгээний тусламжтайгаар тогтмол хянаж байх хэрэгтэй шүү. Чихрийн шижин ‘’өвддөггүй’’ болохоор оношлогдохгүй удах, түүнээс болж хүндрэлүүд нь эрт үүсэх магадлал өндөр байдаг. Тийм учраас үүнийг анхаарахгүй орхиж яавч болохгүй байх нь.
● Чихрийн шижин үүсэх эрсдлийг нэмэгдүүлэгч хүчин зүйлс - илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, артерийн даралт ихсэх өвчин, удамшил, нойр булчирхайн үрэвсэл г.м
Эх сурвалж: cumlaudelab.mn