Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 97 тэрбум төгрөгөөр өсжээ

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өнгөрсөн сарын байдлаар 203.7 тэрбум төгрөг болов. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Түүнчлэн тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид нэгдүгээр сарын байдлаар 2.4 сая болж, өмнөх оныхтой харьцуулахад 79.8 мянгаар буурсныг статистикчид онцоллоо. Үүнд шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцсан иргэд 94.4 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.255.152)