ХААН Банк гурван жил дараалан “ТОП 100 ААН”-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, “Блүүмберг” телевиз шууд дамжуулан үзүүллээ. 

Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэн дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк ТОП аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирснээс сүүлийн гурван жил дараалан эхний дөрөвт эрэмбэлэгдээд байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг бөгөөд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг байна. Тийм учраас улсын татварын орлогын дийлэнхийг төлдөг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэг билээ.

ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрт салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа банк санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, харилцагчийн үйлчилгээг дээдлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгож буйн зэрэгцээ цар тахал, эдийн засгийн хямрал, нийгэм цаг үеийн ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан үед харилцагчид болоод аж ахуйн нэгжүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлж, санхүүгийн хувьд итгэл даах, бат найдвартай ганхашгүй байр суурийг бүрдүүлж чадсан билээ. 

Бид улсад татвараа хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бөгөөд 6,500 хүнийг ажлын байраар хангаж буйгаас 2019 онд 1,000 орчим ажлын байр шинээр бий болгоод байна. Мөн түүнчлэн цахим банкны хөгжлийн шинэ хуудас нээн өөртөө үйлчлэх банкны киоск машин нийслэл болон орон нутагт 100 ширхгийг суурилуулж, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшин гаргах чиглэлд шат дараалсан олон ажил хийж, олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ.

ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.254.226)