Стресс ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
Стресс гээч энэ зүйл зөвхөн үтрээг маань хуурайшуулаад ч зогсохгүй, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг жинхэнэ сүйтгэдэг, бүх талаас нь дайрж давшлаад их олон сөрөг үр дагаварт хүргэдэг “хэрцгий” гэмээр зүйл байдаг талаар ярилцах болно.
Тодруулбал, стресс их мэдэрдэг эмэгтэйн биед дараах өөрчлөлтүүд илэрч болдог:
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдах (үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх, хэт их эсвэл хэт бага хэмжээтэй ирэх, сарын тэмдэг ирэхээ болих, өвдөлттэй ирдэг болох)
- Сарын тэмдгийн өмнөх синдромын үед илэрдэг шинж тэмдгүүд улам хүчтэй бас хурц болох (нэг өдөр өвддөг байсан бол гурван өдөр өвдөх, нэг зүсэм торт идмээр санагддаг байсан бол нэмээд гурвыг идмээр санагдах)
- Үр тогтоох чадвар сулрах (стресс -> эстрогений хэмжээ багасах -> савны хана нимгэрэх -> савны хананд үр тогтохгүй байх)
- Бэлгийн дур хүсэл буурах (дахиад л эстрогентэй холбоотой)
- Бэлгийн замын “архаг” өвчин ойр ойрхон сэдрэх (мөөгөнцөр, бактерийн вагиноз, бэлгийн уруулын хомхой зэргээр өмнө нь өвдөж байсан бол стрессийн үед сэдрэх эрсдэл эрс нэмэгдэнэ)
- Цэвэршилтийн үед илэрдэг шинж тэмдгүүд илүү хүчтэй мэдрэгдэх (цэвэрших үеэр жам ёсоороо багасдаг эстроген стрессээс болж улам шавхагдахаар юу болохыг та төсөөлж байна уу ?)
Тэгэхээр эрүүл байхын тулд, эрүүл эмэгтэй байхын тулд стрессээс ангижрах зөв менежменттэй болох нь хамгийн зөв алхам байх нь. :))
Бүгдээрэнд нь стрессгүй бас эрүүл өдрүүдийг хүсье.