Нийтийн тээврийн хугацаатай картаар зорчих боломжгүй болжээ

Нийтийн тээврээр зорчигчдын тоог нэмэгдүүлэх үүднээс “Улаанбаатар смарт карт” компаниас автобусаар үйлчлүүлэх хугацаатай картын үйлчилгээг зогсоож байгааг мэдэгдлээ.

Учир нь, НИТХ-ын хурлын тогтоол, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаатай картаар ирэх сарын 1-ний өдрөөс зорчих боломжгүй болжээ. Тиймээс уг картыг ашигладаг байсан зорчигчид ирэх сараас бусдын адил 1000 төгрөгийн төлбөр төлж, өдөрт гурван удаа үнэ төлбөргүй дамжин суух болж байна.

Хугацаатай карт нь том хүн болон хүүхэд гэсэн хоёр төрөлтэй бөгөөд хүүхэд сард 8000, том хүн 25 мянган төгрөг төлдөг байв. Ингэснээр нийтийн тээврээр нэг сарын хугацаанд хязгааргүй зорчдог байсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.70)