Канье Уэст өөрийгөө аутизмтай гэж мэдэгджээ

“The Download” подкастын үеэр Канье  Уэст, өмнө нь хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэж буруу оношлогдсон тухайгаа ярьжээ. Тэрээр "Би нэг эмч дээр очсон… Миний эхнэр намайг тийш нь дагуулж аваачсан юм. Эхнэр маань миний зан чанарт хоёр туйлт эмгэгийн шинж илрэхгүй байна, би өмнө нь ийм зүйлийг харж байсан’ гэж хэлсэн. Улмаар би үнэндээ аутизмтай гэдгээ мэдсэн” гэж Уэст ярьсан байна.

Гэхдээ энэ онош нь өөрийгөө илүү сайн ойлгоход тусалсан гэв.

"Аутизм чамайг яг л 'Rain Man' (борооны хүн) шиг болгодог. Хүмүүс ямар нэгэн зүйлийг битгий хий гэж хэлэх үед чи түүнд улам бүр төвлөрч, зөвхөн нэг л зүйлд анхаардаг. Фенүүд маань надад цомгоо ингэж хий гэж зөвлөхөд би яг эсрэгээр нь хийдэг. Би хоёр туйлт эмгэгийн онош буруу байсан гэдгийг мэдсэнээс хойш эм уухаа больсон. Одоо бүтээлч байдлыг минь хааж боогдуулахгүй байх зүйлсийг л хайж байна, эцсийн эцэст үнэ цэнтэй байх зүйл бол ердөө уран бүтээл юм. Би үүний төлөө л явж байгаа.” гэжээ.

Өмнө нь Уэст хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдож байсан талаараа ярьж, эмнэлгийн албадан байранд байх туршлагаа хуваалцаж байсан юм. 2019 онд Дэвид Леттермантай хийсэн ярилцлагадаа тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн талаарх “хүчтэй гутаан доромжлолыг” эцэс болгохын тулд өөрийн онош, эрүүл мэндийн байдлаа хэрхэн удирдаж байгаагаа ил тод ярьсан байдаг.

АНУ-ын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн мэдээлснээр, “Аутизмын эмгэг нь мэдрэлийн болон хөгжлийн эмгэг бөгөөд хүмүүсийн бусадтай харилцах, ойлголцох, суралцах, зан үйлд нөлөөлдөг.”

Аутизмыг сэтгэцийн эмгэг гэж үздэггүй бөгөөд ямар ч насанд оношлогдох боломжтой.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.156.180)