"Худалдааны дайн"-ы нөлөөгөөр олон улсын хэмжээнд инфляц эрчимжих эрсдэлтэй

Дональд Трампын бодлогын үр дүнд Засгийн газрынх нь бондын өгөөж өслөө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны түнш улсууддаа тариф ногдуулах нь олон улсын хэмжээнд инфляцын шинэ давлагаа бий болгох магадлалтай гэж шинжээчид анхааруулж байна.

БНХАУ-ын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр амласан амлалтаа бодитоор хэрэгжүүлж буйг харуулж байна гэхэд болохоор байгаа юм. БНХАУ хариу арга хэмжээ авч эхэлснээр олон улсын хэмжээнд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөх нь асуулт дагуулж байна.

Одоогоор Дональд Трампын тарифын БНХАУ-д нөлөөлөх нөлөө харьцангуй бага байгаа ч дэлхийн бусад улс орнуудад нөхцөл байдал өөр байх төлөвтэй байгаа аж. Олон улсын эдийн засаг дотоод болон гадаад инфляцын далд дарамттай тулгарч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Үүнээс гадна Дональд Трампын бодлогын үр дүнд Засгийн газрынх нь бондын өгөөж өслөө. Мөн ам.долларын ханш чангарсан нь Индонез зэрэг хөгжиж буй улс орнуудад дарамт болж байна. Энэ долоо хоногт Евро бүсийн инфляц хүлээгдэж байснаас өндөр дүнгээр эрчимжээд байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.71.60)