Оросын уран гулгалтын тамирчид Монголд ирнэ
Өвлийн спортын хамгийн чамин, тансаг, олон үзэгчтэй төрлүүдийн нэг бол уран гулгалт юм.
Тэгвэл тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдартай тамирчид болох олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй уран гулгалтын спортын одод өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол Улсад айлчлан ирэхээр болжээ. Тоглолтод олимп, тив дэлхийн аваргуудаас гадна Монгол Улсаа төлөөлөн хэдхэн хоногийн өмнө “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл өөрийн шилдэг үзүүлбэрээ толиуулах аж.
Энэхүү тоглолт “Степ Арена” мөсөн ордонд тавдугаар сарын 24, 25-нд болох юм. Ташрамд сонирхуулахад, хоёр жилийн өмнө ОХУ-ын уран гулгалтын одууд манай улсад ирж байсан. Тэгвэл энэ удаа бүрэлдэхүүнээ өөрчлөн дахин ирэхээр болов.