270 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсаныг илрүүллээ.
2019-12-13

Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан этгээдэд ял ногдууллаа

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон.
2019-12-13

Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм
2019-12-13

З.Баянсэлэнгэ батлан даалтад гарчээ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2019 оны аравдугаар сарын 21-нд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн.
2019-12-13

И-баримт тойрсон зальжин аргууд...

Хууль хүн бүрд адил тэгш үйлчилнэ  хэмээдэг. Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн хууль адил тэгш үйлчилэхгүй байсаар шинэ онтой золголоо.
2019-12-12

Загвар өмсөгчдийг гадныханд "зарсан" этгээдийг шалгаж байна

АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан гаргадаг. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын зэрэглэлийг бууруулж, хоёрдугаар шатлалын анхаарал татсан орны жагсаалтад оруулсан талаар тайлан дурджээ.
2019-12-12

Нийслэлд гардаг гэмт хэргийн тоо буурчээ

Нийслэл Улаанбаатар хотод гардаг гэмт хэргийн тоо 2019 оны эхний арваннэгэн сарын байдлаар 19.4 хувиар буурчээ. 
2019-12-11

80 орчим иргэний мэдээллийг хуурамч оруулж, нийгмийн даатгалаас мөнгө завшиж байжээ

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)-ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. 
2019-12-11

Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн гэх Б.Төгсбилгүүнийг энэ сарын 19-нд шүүнэ

Хамтран амьдарч байсан Ж.Одгэрэлийг олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
2019-12-11

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танаа

Монгол улсын засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
2019-12-11

Гажсан ардчиллыг “засах” арга нь ард нийтийн санал асуулга

Бид ардчиллын эрин үед амьдарч байна. XX зууны сүүлийн хагасаас ардчиллын гурав дахь давалгаа дэлхийг хамран өнөөдөр дэлхийн 193 орны 120 нь манай гаригийн нийт хүн амын 60 орчим хувь нь ардчилсан дэглэмтэй улсад амьдарч байгаа ажээ.
2019-12-11

Сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг ингэж aшиглaнa

Өнөөдөр  дэлхийн  хоёр хүн тутмын нэг нь утсаараа хүссэн газар руугаа дуудлага хийх боломжтой, гурван хүн тутмын нэг нь сошиал медиа ашиглах, түүгээр дамжуулан олон нийтэд дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой гэсэн судалгаа бий.
2019-12-11

Доктор Н.Төмөрхадуур: “Сэрвээний хууль” нь Монголын өв соёлыг устгаж үгүй болгох гэж байна

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны төлөөлөл, МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд, доктор Н.Төмөрхадуур, Ю.Үнэнбүрэн, Н.Санжаадорж, А.Мягмардолоонжин, С.Амартайван нар мэдээлэл хийсэн юм. 
2019-12-10

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт гаргажээ

Хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн болох нь тогтоогдсон Буриад улсын Ардын жүжигчин, СТА Б.Амархүүд шүүхээс хоёр жилийн ял оноосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлжээ. 
2019-12-10

“Нуклер Энержи Монголиа” ХХК Архангайн гурван сумын удирдлагуудыг шүүхэд өгчээ

Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант сумдыг дамнасан уран олборлолтын лицензтэй холбоотой асуудлаар “Гурван гол” хөдөлгөөнийхөн болон нутгийн ард иргэд тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
2019-12-10

Германы прокуророос Б.Баттүшиг нарт есөн жилийн хорих ял төлөвлөжээ

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат дугаартай машинаар 70 кг хар тамхи зөөж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт тус улсын Прокурорын зүгээс есөн жилийн ял төлөвлөжээ. Тэднийг шүүх хурал яг одоо Дрезден хотноо үргэлжилж байна.
2019-12-10

Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн ял оноов

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан байна.
2019-12-09

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг он цагийн дарааллаар тоймлов

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн баасан гарагт /2019.12.06/ 11:00 цагт эхэлсэн.
2019-12-08

Б.Махбалд холбогдох шүүx хурал хойшиллоо

Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх өнөөдөр /2019.12.06/ 11:00 цагт эхэлсэн ч хохирогч талаас талийгаачийн гэр бүлийн хүн болох Н.Өнөрцэцэг биечлэн оролцох хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн энэ сарын 13-ны 14:00 цаг хүртэл уг хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. 
2019-12-06
2 3 4 5 6 7