Сидней хотод оршин суугаа иргэддээ үйлчлэв

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээг үзүүллээ.

Таван хүний бүрэлдэхүүнтэй баг Сиднeй хотод ажиллаж, төрсний болон гэрлэсний бүртгэл, 16, 25, 45 насныханд паспорт захиалга хийж, 130 орчим иргэнд үйлчлэв. Мөн итгэмжлэл, баримт бичиг нотариатаар баталгаажуулах, И-Монголиа лавлагаа зэрэг төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсныг Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ мэдээлжээ.

Австралид оршин суугаа монголчууд https://canberra.embassy.mn/category/232/ хаягаар нэвтэрч, иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт, нотариатын үйлчилгээ, итгэмжлэл баталгаажуулах, төрсний болон гэрлэлтийн бүртгэл, гадаад паспорт захиалга, бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт, төрийн үйлчилгээний цахим И-Монголиа платформоос олгодог бүх төрлийн лавлагааг авах боломжтой юм. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.181.40)