Орос улсад улаанбурханаар өвчлөгсдийн тоо 30 жилийн дээд амжилт тогтоов

 

Өнгөрсөн онд ОХУ-д вакцин дутмаг байснаас улаанбурхан, улаан эсэргэнэ, салхин цэцэг болон бусад халдварт өвчлөл дээд хэмжээнд хүрсэн байна. Роспотребнадзоpын мэдээлэлд үндэслэн «Верстка» энэ тухай мэдээлжээ.

Тодруулбал, 2024 онд тус улсад улаанбурхан өвчний 22 455 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 30 жилийн үнэмлэхүй дээд амжилт юм. Жилийн хугацаанд өвчний тоо 1.7 дахин өссөн байна. Харин 2022 онд 102, 2021 онд нэг л тохиолдол бүртгэгдэж байжээ.

Мөн сүүлийн 12 жилийн хугацаанд улаан эсэргэнээр өвчлөгсдийн дээд амжилт тогтоогдож 258 хүрэв. 2023 онд ийм өвчний гуравхан тохиолдол бүртгэгдаж байж. Ийнхүү нэг жилийн дотор энэ тоо 86 дахин буюу 8 500 хувиар өссөн байна. Гэтэл 2022 онд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэнэ.

Нэмж дурдахад 2024 онд 15 жилийн дотор Haemophilus influenzae-ийн буюу менингит үүсггчийн халдвар дээд цэгтээ буюу 3 526 p хүрчээ. 2010-2022 он хүртэл жилд дээд тал нь 346 хүн энэ өвчнөөр өвчилдөг байж.

-2

Салхин цэцэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо мөн мэдэгдэхүйц нэмэгдсэн нь 2023 онд 758.5 ​​мянган хүн байсан бол 830 мянга болсноор илэрч байна. Өмнөх дээд амжилт нь 2018 онд 838.1 мянга байсан юм. Харин 2020 он гэхэд энэ тоо 490 мянга болж буурсан байсан аж.

Түүнчлэн Роспотребнадзор Баруун Нилийн халууралт, бактерийн цусан суулга, гахайн хавдар (эпидемийн паротит), энтеровирусын халдвар, сальмонеллёзоор өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг тэмдэглэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.203.35)