Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Вьетнам, Тайландад чичирхийлэл хүчтэй мэдрэгдлээ

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас дор хаяж 694 хүн нас барж 1670 хүн шархаджээ хэмээн France Presse мэдээлэв.

Мьянмарт гуравдугаар сарын 28-ны үдээс хойш 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, орон даяар байшин барилга, сүм хийд, гүүр эвдэрч сүйдсэн байна.

Улмаар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Тайланд, Вьетнам зэрэг улсад тус газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн. Түүнчлэн орон нутгийн цагаар дахин 15:30 цагийн үед 6.7 балл газар хөдлөх магадлалтайг холбогдох байгууллагаас мэдээлсэн тул иргэд та бүхэн өндөр байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ аюулгүй, задгай талбайд нүүлгэн шилжүүлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас бэртэж, гэмтсэн, эсхүл найз, нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан, холбогдох боломжгүй болсон тохиолдолд мэдээллийг Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээлнэ үү.

зураг

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.53.133)