2025.04.01-ний өдрөөс эхлэн IBAN дансны дугаарлалтыг ашиглаж эхэлнэ
2025.04.01-ний өдрөөс эхлэн IBAN дансны дугаарлалтыг ашиглаж эхэлнэ.
IBAN (International Bank Account Number) гэдэг нь банк хоорондын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий дансны дугаарлалт юм.
IBAN дансны дугаарлалтад шилжсэнээр:
- Мэдээллийн аюулгүй байдал сайжрах,
- Олон улсын төлбөр тооцоо хийхэд хялбар болох,
- Данснуудын давхцал арилах,
- Дансны дугаараар тухайн данс зөв эсэхийг шалгах боломж бүрдэх зэрэг олон давуу талтай.
IBAN дугаарын бүтэц
IBAN дугаар нь улс бүрийн стандартаас хамааран 15-34 тэмдэгттэй байх боломжтой бөгөөд дараах үндсэн хэсгүүдтэй:
1. Улсын код (2 тэмдэгт) – Жишээ нь, Монгол Улс “MN”
2. Шалгах код (2 цифр) – Дансны дугаарын үнэн зөв эсэхийг шалгадаг.
3. Банкны код
Жишээ нь:
Худалдаа хөгжлийн банк - 0004
Хаан банк - 0005
Голомт банк - 0015
Хас банк - 0032
Төрийн банк - 0034
4. Дансны дугаар (Үлдсэн цифрүүд) – Таны банкны болон хувийн дансны мэдээлэл