ХХК-ийн ерөнхий захирал Евгений Алексеевич Барановтой уулзаж, маш сонирхолтой сэдвээр ярилцлаа

ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков:

Өчигдөр миний бие биологийн шинжлэх ухааны доктор (PhD), «Байгаль далайн хав аквариум» ХХК-ийн ерөнхий захирал Евгений Алексеевич Барановтой уулзаж, маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Евгений Алексеевич Байгаль далайд орших хавыг сургаж чадсан дэлхийн цорын ганц хүн юм байна. Харин нерпа хэмээх энэхүү далайн амьтан нь далайн хавын овгийн өхөөрдөм хөөрхөн амьтан бөгөөд Байгаль нуурт амьдардаг цорын ганц хөхтөн амьтан юм байна.

«Байгаль далайн хав аквариум» компани нь Эрхүү мужид хоёр хавын аквариумтай бөгөөд Улаанбаатар хотод илүү орчин үеийн хавын аквариум барьж байгуулах боломжийг судалж байгаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын нийслэлийн хувьд «зууны төсөл» болох мэт надад санагдсан. Далайн аквариумын тэжээвэр амьтад жинхэнэ жүжиг үзүүлэх боломжтой ба тэд сэлмээр тулалдаж, пулемётоор буудаж, шатаж буй цагариг дундуур үсэрч, мөн бусад олон зүйлийг хийж чаддаг гэнэ. Энэхүү сэтгэл хөдөлгөм амьтдад монгол найзуудад маань ихэд таалагдаж, далайн хавын аквариум нь Монголоор аялах гадаадын жуулчдын сонирхлыг татсан бас нэгэн шинэ газар болно гэдэгт итгэлтэй байна.

 Ташрамд дурдахад, далайн хавын аквариумд багаасаа өнчирч, байгальд ганцаараа үлдэж үхэх аюулаас нутгийн иргэдийн ачаар аврагдсан амьтад л байдаг юм байна. Улмаар мэргэжилтнүүд тэднийг эмчилж, тэжээж, өсгөн бойжуулж авчээ. Евгений Алексеевичийн хэлснээр далайн хавын аквариумд ийм амьтад шинэ амьдралтай золгож, дуртайяа шинэ мэх сурч, үзэгч олонтой сурснаа хуваалцаж, аз жаргалтай амьдардаг гэнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.72.220)